✨ “СИТИ” ИХ СУРГУУЛЬ ISCSET 2025 ОЛОН УЛСЫН СИМПОЗИУМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО ✨

🌏 “СИТИ” Их Сургууль анх удаа ISCSET 2025 (The International Symposium on Computer Science and Educational Technology) олон улсын эрдэм шинжилгээний хуралд хамтран зохион байгуулагчаар оролцлоо.

🏫 Энэхүү симпозиумын зохион байгуулагчдын багт хувийн сургуулиудаас манай сургууль анх удаа оролцсоноороо онцлог төдийгүй өндөр үүрэг хариуцлагатайгаар оролцсон юм.

👩‍🏫 БАГШ НАРЫН АМЖИЛТ: 👩‍🏫

  • 👩‍💻 6 багш Educational Technology салбар хуралдаанд 3 илтгэл амжилттай хэлэлцүүллээ.
  • 🏆 Хүндэтгэлийн хүлээн авалтын үеэр Х.Мижиддорж, Ч.Энхболд багш нарын хамтран боловсруулсан “Using AI Technology to Protect National Heritage: A Case Study on The Process of Designing and Drafting Mongolian Traditional Clothing” сэдэвт илтгэл “ШИЛДЭГ ИЛТГЭЛ”-ээр шалгарлаа.

  • 👏 Мөн хуралд амжилттай илтгэлээ хэлэлцүүлсэн багш нар:

Сургалт эрхэлсэн захирал Г.Жаргалмаа

Бизнесийн сургуулийн захирал Г.Алтантовч

Гоо сайхны ухааны сургуулийн захирал Н.Чанцалдулам

Гоо сайхны ухааны сургуулийн нүүр хувиргалтын ахлах багш Г.Хос-Эрдэнэ

🌐 Энэхүү симпозиумд олон улсын 10 гаруй орны эрдэмтэн судлаачид шинжлэх ухаан, боловсролын технологийн чиглэлээр судалгаагаа хэлэлцүүлсэн юм. 

📅 ISCSET 2026 олон улсын симпозиум 2026 оны 8 дугаар сард Германд зохион байгуулагдахаар товлогдлоо.

Scroll to Top