“DIGITAL WEEK – 2025” арга хэмжээний хүрээнд Оточ Манрамба Их Сургууль дээр дээд боловсролын сургалтын байгууллагын дижитал шилжилтийн стратеги төлөвлөгөө сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа

Европын холбооны DIGITAL MOVE төслийн түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаа болох “DIGITAL WEEK – 2025” арга хэмжээний хүрээнд дээд боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтнуудад зориулсан дижитал шилжилтийн стратеги төлөвлөгөө боловсруулах сургалт Оточ Манрамба Их Сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү сургалтыг Оточ Манрамба Их Сургууль, ХААИС-ийн Дархан дахь Агроэкологи, Бизнесийн сургууль хамтран зохион байгууллаа. Тус сургалт нь дижитал шилжилтийг төлөвлөх, хэрэгжүүлэх бодит арга зүй, олон улсын туршлагыг дээд боловсролын байгууллагуудад түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор онлайн болон танхим хосолсон хэлбэрээр явагдав.

Түгээн дэлгэрүүлэх энэхүү сургалтад онлайнаар 22 их, дээд сургуулийн төлөөлөл, багш, ажилтнууд, танхимаар нийт 51 багш, удирдах ажилтнууд оролцогцсон ба үүнээс БНХАУ-ын их, дээд сургуулийн 4 төлөөлөл, мөн Улаанбаатар хот, Дархан, Эрдэнэт хотын их, дээд сургуулиудын төлөөллүүд оролцлоо.

Сургалт нь нь үндсэн гурван хэсгээс бүрдсэн бөгөөд Дээд боловсролын сургалтын байгууллагын дижитал шилжилтийн чиг хандлага, олон улсын сайн туршлага, байгууллагын өөрийн үнэлгээ хийх арга зүй, JISC загварын хэрэглээ
зэрэг сэдвээр илтгэл, хэлэлцүүлгүүдийг өрнүүллээ. Мөн оролцогчид “Өөрийн үнэлгээ хийх”, “Дижитал технологи ашиглан заах”, “Мэдээллийн удирдлага, хэрэглээ”, “Харилцаа холбоо” чиглэлээр багаар ажиллан өөрсдийн сургуулийн жишээн дээр үйл ажиллагааны төлөвлөгөө боловсрууллаа.

Энэхүү арга хэмжээ нь дээд боловсролын байгууллагуудын дижитал шилжилтийн талаарх ойлголтыг гүнзгийрүүлж, стратеги төлөвлөлтийг бодитоор хэрэгжүүлэхэд чиглэсэн чухал алхам болж, Digital Move төслийн үр дүнг өргөн хүрээнд түгээн дэлгэрүүлэхэд бодитой хувь нэмэр орууллаа.

   

1

Scroll to Top